Нийслэлээс Шарын гол орох гэж явсан Б.Алт-Очир вагон андууран Сэлэнгийн вагонд суун Дарханд буужээ. Хүн танихгүй газар мэдэхгүй тэрээр бүтэн өдрийг Дархан хотод өнгөрөөхөөс өөр арга байсангүй. Өдрийн цагаар Дархан бараг л орж үзээгүй болохоор Б.Алт-Очир шинэ Дарханыг нь үзэхээр заалган очжээ. Үзээд байх онц юм алга байсанд үйлчилгээний төвөөр нь орж лангууны бараа сонирхсоор хөл нь өвдсөн тул тус үйлчилгээний төвийн өмнөх сандал дээр хөлөө амраан сууж байв. Гадны хүн содон байсан уу яасан Алт-Очирын хажууд хорь нилээд гарсан болов уу гэмээр бүсгүй ирж суужээ. Үнэхээр царайлаг юм санж. Цэргийн батлахтай эр хүн юм болохоор ханд өгөх санаатай цаг асуужээ. Бүсгүй ч цаг хэлэнгээ Алт-Очирыг хүн хүлээгээ юу гэж.
-Үгүй вагоноос хоцорчихоод орой болохыг л хүлээж сууна. Цаг нөхцөхгүй юм гэж юу ч бодолгүй хэлж орхисон байна. Энэ үед нөгөө бүсгүй яриа өдөнгөө бүр дэргэд нь сууж "Манайх эзгүй байгаа Та манайд жаахан амраад явахгүй юу" гэхэд нь учиргүй баярласан Алт-Очир
-Болж байна айлд яаж хоосон орох вэ хоёулаа хүнсний дэлгүүрээр ороод гаръя гэжээ. Бүсгүй ч татагалзаагүй аж. Тэрээр өөрийгөө танилцуулахдаа Сарангэрэл гэж. Дэлгүүрээр орсон Алт-Очир шинэ танилдаа шоколад ундаа авч өгөөд өөрөө нэг шил "Чингис" авч цүнхэндээ хийгээд бүсгүйг даган үйлчилгээний төвийн арын цагаан байр руу оржээ. Үнэхээр гэрт нь хүн байсангүй. Архиа задлан нэг нэг тогтоогоод яриа дэлгэж суутал юу юу үгүй хаалгыг нь гаднаас нь хэн нэгэн онгойлгоод ороод ирэх нь тэр. Бүсгүй босон харайж яанаа нөхөр гэх нь Алт-Очирын үнхэлцгийг золтой л хага татчихсангүй Хэрэг бишдсэн нь ойлгомжтой. Богино хар савхины зах босгосон хулигаан царайлсан эр Алт-Очирыг харангаа хөөе гичий минь энэ юун новш вэ хэмээн хашгиран хэлэхэд нь айж балмагдсан Алт-Очир Ах нь вагоноос хоцроод хөглөж явна. Хөлөө амраагаад яв гэхээр нь л...
Нөгөө эр Алт-Очирын дэргэд ирж суугаад Алив наад архинаасаа нэг хийгээдэх. Чи ч явуулын хүн биш манай өлөгчний л нуудгай вий. Алив мөнгөө гаргаад ир. Чадахгүй бол чамайг энэ гичийтэй холбож байгаад гзар дээр чинь ална шүү гэжээ. Амьд л гарч байвал мөнгө ч яамай гэж бодсон мань эр хэтэвтэй мөнгөө сарвайхад нөгөө эр мөнгийг нь бүгдийг нь аваад хоосон хэтэвчийг нь эргүүүлж өгчээ.
Дотор нь зуун наяад мянган төгрөг байсан байна. Тэрээр Сарангэрэл гээчийг дуудаж энэ эр чамд ямар ч хамаагүй юм биз дээ. Шалгаж үзнэ байлгаж байгаарай гээд гарч одох ньтэр. Энэ хооронд бүсгүй та хурдан гараад явчих. Үйлчилгээний төв дотор байж байгаарай араас чинь би очно гээд гарахад нь Алт-Очир гүйх нь холгүй үйлчилгээний төв орж цагдаа бараадан зогсож байтал бүсгүй иржээ. Намайг золтой л алчихсангүй. Та яаж ийгээд аргалхыг бод гээд мянган төгрөг өгсөн байна. Хаашаа ч явах мөнгөгүй болсон Алт-Очир вокзал дээр очоод шинэхэн авсан цагаа зарах гэж онгорхой Түц дэлгүүр болгоны хаалгыг татсан боловч 2000-аас дээш авчих хүн олдсонгүй. Цагаа хоёрт өгсөн мань эр Эрдэнэт Шарын голын вагон ирэхийг хүлээж байв. Хүлээсэн хүнд цаг явдаггүй гэдэг юутай үнэн. Эдэнэтийн вагон ирэхэд дэлгүүр орох гэсэн хүмүүс дотор Эрдэнэтэд амьдардаг ганц найз нь бууж ирсэн нь үгээр хэлэхийн аргагүй баярлуулжээ. Даваахүүд ч бүх үнэнээ хэлсэн байна. Азаар эхнэр нь ч явж байж эхнэрээсээ арван мянган төгрөг авч өгсөн Даваахүү Алт-Очирыг дагуулан гуанзанд оруулан нэг гашуун юмуур дайлснаар сая л нэг хүн танихтайгаа болсон мань эр яаран Шарын голын вагонд орж тухалсан бөгөөд замдаа танилцсан Ганпүрэв гэдэг эр мөн л Алт-Очир шиг Дарханы үйлчилгээний төвд тэнэж яваад мөн л бүлэг этгээдүүдэд сэгсрүүлсэн нэгэн байгаад Алт-Очирыг хулхиддаг бүсгүйг таньж байж.
Тэр эм Ганпүрэвт өөрийг нь Урнаа гэдэг хэмээжээ. Ганц тэр хүүхэн ч биш өөр хэд хэдэн царайлаг охид байдаг юм Тэд дэл сул мөнгөтэй эрчүүдийг анддаггүй бөгөөд тамхи татахаас амархан уургалж дээрэмддэг залуусынхаа урхинд оруулж өгдөг юм байна. Ганпүрэв Алт-Очирт хэлэхдээ Харин гайгүй өнгөрч Зодно бөгж цаг гэх мэт хүнд хэрэгтэй зүйлүүд юу л байна бүгдийг нь авдаг юм Чи надад хаягийг нь өгчих. Хэд хэдэн баримт цуглуулж байгаад новшнуудыг заавал барьж өгнө. Би тэдэнд 250 мянган төгрөгөө дээрэмдүүлсэн гэж ярьжээ.Хүмүүс минь нааш цааш зорчиж явах даа тохиолдоор Дарханд саатах юм бол бүлэг дээрэмчдийн гар хөл болсон бүсгүйчүүдээс болгоомжлохыг биеэрээр үзсэн хүмүүс сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Болсон явдал |